Sun Logo
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан Төрийн албаны хууль тогтоомжийн нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн албан тушаалд нэр дэвшин томилогдсон 25 албан хаагч "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг" өргөлөө.
  • Тангараг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга М.Отгонбат болон хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцсон юм.
  • Тангараг өргөсөн албан хаагчдад Төв аймгийн төрийн түшээдийн бусдаас ялгарах “Гал голомт” хүндэтгэлийн тэмдгийг мөн гардуулан өглөө.
  • Төрийн захиргааны албан хаагч гэдэг бол Монгол Улсын Төрийн албаны хууль тогтоомжийн тодорхой зүйл, заалтаар “хувь хүний эрх”-ээ хязгаарлуулж, хариуцлага, үүргээ нэмэгдүүлэн эх орон, ард түмнийхээ төлөө “ачааны хүнд”-ийг үүрч ажилладаг онцгой алба билээ.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
183
Сүүлийн сар:
570
Нийт:
2403
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР