Sun Logo
Бидний тухай
"БАЙГУУЛАГДСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР 1924 онд Завхан аймгийн Улиастай хотод Орон нутаг судлах анхны музей байгуулагдсан гэж үздэг бол бусад аймгуудад арай хожуу бий болжээ. 1940-өөд оны сүүл үеэс 1950-иад оны эхээр манай орны соёлын амьдралд гарсан нэг томоохон шинэ үзэгдэл бол бараг бүх аймагт Орон нутаг судлах музейн эхлэл суурь тавигдсан юм. 1945-1950 онд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Дорноговь аймгуудад Орон нутаг судлах кабинет байгуулахаар Намын төв хороо, Засгийн газраас шийд гаргасан юм. Дорноговь аймгийн Намын хороо, Яамны хавсарсан Тэргүүлэгчдийн 1947 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор 1946 оны Улс төр гэгээрлийн ажлын тогтоол ба 1947 онд гүйцэтгэх ажлын тухай аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга Загдын илтгэлийг сонсоод тус Тэргүүлэгчдийн хурлаас тэмдэглэсэн баримтад “Аймгийн клубын дэргэд музей байгуулах бэлтгэлийг энэ оноос эхлэн хийсүгэй” гэжээ. Үүнд: - Говьд буй ургамлууд, - Аймаг орны баялаг, - Эртний чулуун зэвсэг, - Зэсэн хэрэглэлийн зүйлүүд, - Чулуулгийн зүйлүүд, - Урлагийн зэрэг зүйлүүдийг одооноос эхлэн цуглуулах ба Музей байгуулах төлөвлөгөө боловсруулахыг Гэгээрлийн хэлтэст үүрэг болгосон байна. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1965 оны 308 дугаар тогтоолд заасны дагуу БНМАУ-ын Соёлын яам 1966 оноос 1972 он хүртэл Орон нутаг судлах кабинетын үзүүллэгийг өөрчлөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, барилга байшинг бололцооны хэрээр засч өргөжүүлэх, шинэчлэх, өөр барилгад шилжүүлэх зэрэг гурван үндсэн чиглэлээр ажилласны үр дүнд кабинетыг музей болгох ажлыг зохион байгуулсан ажээ. Энэхүү тогтоолыг үндэслэж эхлээд аймгийн Намын хороо, АДХГЗ-ны шийдвэрээр дараа нь Соёлын яамны сайдын тушаалаар 1966-1973 оны хооронд албан ёсоор аймгуудын кабинетыг “Орон нутаг судлах музей” болгон улсын тоо бүртгэлд оруулсан байна. үүнээс хойш уг ажил улсын хэмжээгээр идэвхжиж бэлтгэл ажил хангагдсаны үндсэн дээр 1979 онд Дорноговь аймгийн Орон нутаг судлах музей болгон зохион байгуулжээ. Манай аймгийн Орон нутаг судлах музей нь 1979 оноос анх удаа бүрэн хэмжээний үзүүллэг зохион байгуулж, шинэчлэлийг хийсэн байна. 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн Засаг даргын 206 тоот захирамжаар Орон нутаг судлах музейг Музей Сургалт Судалгааны Төв болгон өргөжүүлжээ. Энэ нь музей бол сурвалжилж илрүүлэн, судалж танин, сурталчлах сургалтын зорилготой гэдэг агуулгаар нэрлэсэн ажээ.
Холбоо барих
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
643
Нийт:
2472
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР