Sun Logo
Бидний тухай
"Дорноговь аймгийн Мандах сум анх 1924 онд байгуулагдаж,1933 онд Сувилагчийн эмнэлэг нээгдэж сувилагч Хайнзан томилогдон сумын хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлснээр шинэ цагийн эмнэлгийн анхны суурь тавигджээ.Мандах сумын төв 1939 онд одоогийн “Төхөм” гэдэг газарт нүүн төвлөрч,энэ жилдээ 1гэр 1 сувилагчтайгаар бага эмчийн салбар байгуулагдан сувилагчаар нь Ханд ажиллажээ. 1940 оны үед бага эмчээр Ю.Лувсандорж, Д.Гомбосүрэн,туслах ажилчнаар С.Дамбаренчин,Т.Дэжид нар ажиллаж эмнэлгийн үйлчилгээ улам өргөжсөн байна.1945 онд бага эмч “Р.Дамдинжав доктор “ хэмээн алдаршиж домог болон үлдсэн нэгэн билээ.Энэ хүний хөдөлмөрийг төр засгаас үнэлж 1961 онд Алтан гадас одонгоор шагнажээ. Эмнэлэг нь газар ухаж барьсан байранд / хоргодох байр/ 1963 -1970  он хүртэлүйл ажиллагаагаа явуулж  ,Дамдинжав эмчийн үед бага эмч  Галсанчойндон,сумын захиргаанаас томилогдсон Ч.Алтангэрэл ,Г.Цагаан-Өвгөн нарын мэргэжлийн бус хүмүүс санитараар ажиллаж байв. 1950 онд хөдөөгийн 4 багт сувилагчтай болж Цэрэнсодном болж  Цэрэнсодном,Г.Жамсранжав,И.Сосорбурам,Т.Надмид  нар томилогдон ажиллаж ,1954 онд анхны эх баригч ,сувилагч Д.Лхамсүрэн төгсөж  ирснээр эх нялхасын эрүүл мэндэд орчин цагийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. 1957 онд Дорнод аймгийн хүн эмнэлгийн  1 жилийн  сургууль төгсөж бага эмч О.Жамъяндорж ,Н.Жамъяндорж Алтангадас одон ,Ардын хувьсгалын 40,50,60 ,70  жилийн ойн медаль ,5,6,7 –р таван жилийн гавшгайч ,бага эмч  Н.Жамъянхорол Засгийн газрын хүндэт жуух ,Байлдааны гавьяаны улаан тугийн одон ,Ардын хувьсгалын 40,50 60,70 жилийн ойн медаль ,Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг,Бид ялав медаль,1939 оны ахмад дайчин ,их эмч Д.Дангаа алтан гадас одон ,ЭМЯ ны “Жуух бичиг” ээр их эмч Ө.Сарантуяа ,Р.Адилгүй , Б.Одгэрэл  Э.Эрдэнэтуяа  ,Д.Наранцэцэг ,Д.Мөнхсайхан, Б.Эрдэнэбат, Ч.Урангоо ,жолооч Б.Халзандух  хөдөлмөрийн хүндэт медаль ,5,6-р  таван жилийн гавшгайч ,Осолгүй  манлай жолооч ,ЭМЯ ны Жуух бичиг ,Онц тээвэрчин ,Улсын  тэргүүний ардын авьяастан ,эм найруулагч Ц. Шовгорцагаан 5,6,7 –р  таван жилийн гавшгайч ,ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медалиар  шагнагдсан байна. Мандах сумын Хүн эмнэлгийн салбар нь үүсч хөгжснөөс хойш эдүгээ түүхийн 87 жилийг туулж байна. Түүхт энэ хугацаанд багагүй нугачааг даван туулж өргөжин бэхжихдээ хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оюун ухаан ,ариун цагаан хөдөлмөрөө зориулж тулгын чулууг нь тавилцан хөдөлмөрлөж ,амжилт бүтээлээ төр засгаараа үнэлүүлсэн ахмад буурлууд ,эмч мэргэжилтнүүд олон боловч эмнэлгийнхээ түүхийг нэгтгэн бичсэн материал үгүй 2010 он хүрчээ. 2010 оноос одоог хүртэл үе үеийн залуу олон эмч нар түүх бүтээлцэж явна. 2012 оноос сумын эрүүл мэндийн төв болсон.
Холбоо барих
96060269
Дорноговь аймгийн Мандах сум
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
93
Сүүлийн 7 хоног:
401
Сүүлийн сар:
1213
Нийт:
1832
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР