
Дорноговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар
Хуудсанд хандсан нийт тоо : 5
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
"Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар"
Эрхэм зорилго:
Уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд Нийцүүлэн хөгжүүлж мэргэжлийн албадын чадавхыг бэхжүүлэх, мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах,удмын санг хамгаалах мал үржлийн ажилд дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, усалгаатай тариаланг нэмэгдүүлж, хүн амыг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхэд оршино.
Алсын хараа
Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн, жижиг дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжлийн шинэ шатанд гаргана.
Зорилго
Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг ханган мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, орлого, бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
Байгууллагын бүтэц
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А/669 дүгээр тушаалаар Хүнс,хөдөө аж ахуйн газар нь Захиргаа удирдлагын хэлтэс, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хяналтын хэлтэс гэсэн 4 хэлтэс, 23 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Байгууллагын чиг үүрэг
* Төрийн захиргааны удирдлага
* Мал аж ахуйн * Газар тариалан
* Салбарын хяналт
* Хүнсний үйлдвэрлэл
* Жижиг дунд, хөнгөн үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээний бодлогыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлнэ
Холбоо барих
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Удахгүй болох үйл ажиллагаа
Дорноговь аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар

Жүгдэр Наранболд
Дарга
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү