
Төв аймгийн Заамар сум
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Ардын хувьсгалын өмнө Заамар сумын нутгийн ихэнх нь Түшээтхан аймгийн “Зүүчой” гүний хошуунд, үлдсэн хэсэг нь богдын шавийн Түнжин, Мангир, Дөрвөд, Хамбын гэсэн дөрвөн омогт харьяалагдаж байсан түүхтэй.
Ардын хувьсгалын дараахан 1922 онд Жамьяан гэдэг хүн Ардын засгийн төлөөлөгчөөр ирж 1922-1923 онд “арван”, “хорин” байгуулагдаж 1923 оны 10-р сарын 19-ны өдрийн Ардын засгийн газрын гишүүдийн 38 дугаар тогтоолоор Авзага уулын хошуунаас Богдхан уулын аймаг Сазан Бүрэг-уулын хошууны “Заамар” сум гэж байгуулагджээ. Тус суманд 1932 оноос анхны хоршооны салбар, хүн, мал эмнэлэг байгуулагдаж, 1939 оны 5 дугаар сард 13 хүүхэдтэй бага сургууль, 7 багтай, 500 өрх, 80 гаруй мянган толгой малтай байв. 1956 онд Угтаалцайдам сумтай нийлж 1959 онд Заамар сум дахин байгуулагдаж, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 120 дүгээр тогтоолоор Төв аймгийн 18 дахь суманд бүртгэгджээ.
Хар, хар хүрэн ойн үсэнцэр хөрстэй, газар тариаланг эрчимтэй чиглэлээр хөгжүүлэхэд тохиромжтой бөгөөд бүх нутгийн 60 шахам хувийг малын бэлчээрт ашиглах боломжтой байсан бол одоо 30 орчим хувийг мал аж ахуйн бэлчээрт ашиглаж байна. Нүүрс,төмрийн хүдэр,алт зэс төрөл бүрийн болор гялтагнуур, нуур цөөрөмд хужир шүү элбэгтэй. Цайдам, Баржин, Хайлааст, Баянгол, бүдүүн зэрэг үе мөч, дотрын өвчнийг анагаахуйц рашаан устай эртний Хүннү, Уйгар, Тюрк, Хядан, найман хирид улсуудын амьдарч байсан хот балгасны үлдэц, хөшөө, агуй бичигт хад, Цогт хунтайжийн амьдарч байсан үеийн түүхт дурсгалын зүйлс олон байдаг. Аймаг, сумын брэнд бүтээгдэхүүнүүдийг дурьдахад “Эрээн хүрэм” “3 давхар торт” “даршилсан ногооны салад,” “”кимчи”, “сүүн хурууд” ааруул, “ 2 давхар модон ор” “алаг хавтан” ”Төрөл бүрийн хатгамал”, ”Сувсан эдлэл” зэрэг бүтээлүүд шалгарч байсан. Тус сум нь 4 багтай 2021 оны жилийн эцсийн байдлаар 1717 өрх, хүн ам 5858, 273792 толгой мал тоолуулсан.
Сумын 9 болон 12 жилийн дунд сургуульд 1370 гаруй сурагчид бүрэн болон бүрэн бус боловсрол, “Инээмсэглэл”, Шижир цэцэрлэгүүдэд 370 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол, Заамар Политехникийн коллежид 15 төрлийн мэргэжлээр 340 гаруй оюутан, суралцдаг бөгөөд боловсролын байгууллагад 160 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид ажилладаг
Холбоо барих
70276811
Засаг даргын Тамгын газрын байр, 1-р хэсэг 1-1, Төв 4-р баг, Заамар сум, Төв аймаг, Монгол улс
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ВИДЕО МЭДЭЭ
ШИЛЭН ИЛ ТОД БАЙДАЛ
8.2 ЧИГ ҮҮРЭГ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.3 ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.4 ТӨСӨВ, САНХҮҮ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.5 ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
8.6 БУСАД МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
4
Баталсан дүрэм
Иргэд олон нийтийг хүлээн авах
# | Удирдлагын нэр | Гараг | Хүлээж авах цаг |
---|---|---|---|
Санхүү албаны дарга | Лхагва | 09:00 - 10:00 |
Албан хаагчдын мэдээлэл
Төв аймгийн Заамар сум
1
Удирдлага
Санхүү
Улсын бүртгэл
Байгаль орчин
Биеийн тамир
Татвар
Газар
Төрийн үйлчилгээ
Нийгмийн даатгал
Цахим үйлчилгээ
Төрийн захиргаа
Нийгмийн бодлого
Архив, бичиг хэрэг
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү