Sun Logo
Бидний тухай
ТАНИЛЦУУЛГА: Монгол улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/40 дугаар тогтоолоор Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар болж өргөжин одоогоор Соёл урлаг болон Захиргаа, удирдлагын хэлтсийн 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар нь дарга, Соёл урлагийн хэлтсийн дарга, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Төлөвлөлт, тайлагналт, мэдээллийн технологи, цахимжилтын хсуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төсөв, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Хяналт шинжилгээ- үнэлгээ, статистик хариуцсан мэргэжилтэн, Урлаг уран бүтээл хариуцсан мэргэжилтэн, Соёл гэгээрэл хариуцсан мэргэжилтэн, Аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, Залуучуудын салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, Залуучуудын зорилтот бүлгийн залуучууд, сургалт хариуцсан мэргэжилтэн, Залуучуудын оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Нягтлан бодогч, Бичиг хэрэг, архивын ажилтан, жолооч, үйлчлэгч гэсэн нийт 15 орон тоотой ажиллаж байна. Дарга, мэргэжилтнүүдээс магистр 2, бакалаврын боловсролтой 13, тухайн албан тушаалдаа 1-3 жил ажиллаж байна. Мэргэжилтэн бүр зөвхөн өөрийн мэргэжлийн ажлаа хариуцаад зогсохгүй, ажлын үйл явцыг жигдрүүлэх зорилгоор байгууллагын дотоод, гадаад ажлыг нэмэлтээр хариуцан ажиллаж байна. СУАЖЗГ нь ажлын чиг үүргийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сумдын Соёлын төв 16, мэргэжлийн урлагийн байгууллага ХДТ-1, Нийтийн төв номын сан-1, аймгийн төв Музей-1, нийт 19 байгууллагыг мэргэжил арга зүй болон захиргааны удирдлагаар ханган ажилладаг. Ховд аймгийн ХДТ, Нийтийн номын сан, Музей, 16 сумын соёлын төв нийт соёл урлагийн 19 байгуулагад 196 хүн ажиллаж байгаагийн мэргэжлийн ажиллагсад 68.5% байна. Соёлын салбарын ажиллах хүчний 31.5 хувийг мэргэжлийн бус ажиллагсад эзэлж байна. АЛСЫН ХАРАА: Олон угсаатны өв соёлоор дамжуулан иргэд нийтэд соёлын дархлааг бий болгоно. ЭРХЭМ ЗОРИЛГО: Соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эх оронч сэтгэлгээтэй залуучуудыг бэлтгэхэд салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧИГ ҮҮРЭГ Удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах Төсөв, санхүүгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх Хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх Үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг шинэ шатанд гаргах Төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд хийлээ.
Холбоо барих
70432508
тайлбар бичих
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
АЛБАН ХААГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ҮНЭЛГЭЭ /2024, 2025/
САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТАТИСТИК, МЭДЭЭЛЭЛ
ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
ИЛ ТОД АРГА ХЭМЖЭЭ
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Дарга

Мухраа Пүрэвхүү

Мухраа Пүрэвхүү

Дарга

Албан хаагчдын мэдээлэл

Бидний тухай

1

Soyombo
search

Соёл урлагийн хэлтэс

Arrow Icon

Захиргаа, удирдлагын хэлтэс

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
373
Сүүлийн сар:
1080
Нийт:
1796
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР