Sun Logo
"Монгол Бахархал" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
"Монгол Бахархал" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Соёлын бүтээлч сарын хүрээнд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-тай хамтран 17 сумын төрийн албан хаагчдын дунд "Монгол бахархал" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ үндсэн 3 хэсгээс бүрдсэн ба "Монгол бахархал" урлагийн наадам, Гар урлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, "Монгол бахархал" сэдэвт монгол бичгийн сайхан бичлэгийн уралдаанд 21 байгууллагын 300 орчим төрийн албан хаагч нар оролцлоо. “Монгол бахархал” урлагийн наадамд нийлбэр дүнгээр: Нэгдүгээр байранд: Ховд дулааны станц ТӨХК Хоёрдугаар байранд: Булган сумын цагдаагийн хэсэг Гуравдугаар байранд: Жаргалант сумын 1 дүгээр сургууль Дөрөвдүгээр байранд: Зэрэг сумын ерөнхий боловсролын сургууль Гар урлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнд нийлбэр дүнгээр: Нэгдүгээр байранд: Жаргалант сумын 2 дугаар сургуулийн уран хатгамал Хоёрдугаар байранд: Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн эсгий урлал Гуравдугаар байранд: Ховд дулааны станц ТӨХК "Монгол бахархал" сэдэвт монгол бичгийн сайхан бичлэгийн уралдаанд нийлбэр дүнгээр: Нэгдүгээр байранд: Жаргалант сумын 1 дүгээр сургууль Хоёрдугаар байранд: Манхан сумын Ерөнхий боловсролын сургууль Гуравдугаар байранд: Жаргалант сумын 2 дугаар сургууль тус тус шалгарсан бол нэгдсэн нийт дүнгээр энэхүү наадмын Гран При шагналын эзнээр #Жаргалант_сумын_2_дугаар_сургууль шалгарлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
11
Сүүлийн 7 хоног:
378
Сүүлийн сар:
1085
Нийт:
1708
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР