
БИНХурлын зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 09-нөөс 14-ний өдрүүдэд, өдөр бүр 10:00–17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. БИНХ-аар хэлэлцэх зохион байгуулалтын асуудал: -БИНХ-ын хуралдааны даргыг сонгох -Багийн Засаг дарга сонгох -БИНХурал нь дээрх хуваарийн дагуу тогтоосон байршлуудад зохион байгуулагдана. Иймд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. 🗓 Хурал зохион байгуулагдах баг, байршил: 02 дугаар сарын 09 ▫️ 4-р баг – ЕБ-ын 9-р бага сургууль ▫️ 6-р баг – ЕБ-ын 5-р сургууль 02 дугаар сарын 10 ▫️ 5-р баг – ЕБ-ын 2-р сургууль ▫️ 8-р баг – ЕБ-ын 3-р сургууль 02 дугаар сарын 11 ▫️ 11-р баг – ЕБ-ын 1-р сургууль ▫️ 10-р баг – ЕБ-ын 5-р сургууль 02 дугаар сарын 12 ▫️ 3-р баг – ЕБ-ын 10-р сургууль ▫️ 13-р баг – ЕБ-ын 4-р сургууль 02 дугаар сарын 13 ▫️ 2-р баг – ЕБ-ын 4-р сургууль ▫️ 12-р баг – ЕБ-ын 7-р бага сургууль 02 дугаар сарын 14 ▫️ 1-р баг – ЕБ-ын 3-р сургууль ▫️ 9-р баг – ЕБ-ын 5-р сургууль 👥 Иргэн таны санал, оролцоо чухал! 📝 Ирээдүйн хөгжлийг хамтдаа хэлэлцэцгээе. Өлгий сумын Засаг даргын Тамгын газар 📌 Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлага (Монгол Улсын ЗЗНДНТУТХуулийн 56.4 дүгээр заалт) 56.4. Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 56.4.1. Хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой байх (2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) 56.4.2. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх 56.4.3. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх 56.4.4. Ял шийтгэлгүй байх




