
Чанарын хяналтын газраас энэ сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй Эм хангамжийн 20 гаруй захирал, эрхлэгч, дотоод хяналтын ажилтнуудад “Аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, Эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сунгах болон Эмийн жорыг цахимаар олгоход анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу “Дотоод хяналт шалгалтыг үйл ажиллагаандаа тогтмолжуулах, сайжруулах, цахим жор бичилтийн өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, цаашид анхаарах асуудлын хүрээнд мэдээлэл өгч санал солилцов.