
Нутгийн өөрөө удирдах байгууллагын манлайлал хөтөлбөрийн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор зохион байгууллагдаж байна. Сумдын итх-ын ажлын албыг чадавхжуулах сургалт дараах чиглэлээр зохион байгуулагдаж байна. ✅ Ажлын албаны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, дотоод менежментийн үр ашгийг дээшлүүлэх ур чадвар олгох ✅ Сумдын ИТХ-ын тэргүүн туршлагыг солилцох, ажлын албыг хамтын ажиллагаанд суурилсан, үр дүнтэй хариуцлагатай баг болгон төлөвшүүлэх ✅ Аймаг, сумдын ИТХ-ын бүрэн эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох ✅ Аймгийн хэмжээнд түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоог хангах ✅ Иргэдтэй харилцах, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах арга зүйд суралцах ✅ Үйл ажиллагаанд инноваци, техник технологийн дэвшил, шинэ санал санаачилгыг нэвтрүүлэх




