Sun Logo
ASEAN-CIS-KFTC-ийн III дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа
ASEAN-CIS-KFTC-ийн III дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа

ASEAN-CIS-KFTC-ийн III дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдлаа БНСУ-ын Сөүл хотноо 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл болон Солонгосын Шударга худалдааны хорооны хамтарсан ASEAN-CIS-KFTC-ийн 3 дугаар дээд хэмжээний уулзалтад Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн Монгол Улсаа төлөөлөн илтгэл тавьж оролцлоо. Энэхүү дээд хэмжээний уулзалтад 14 орны өрсөлдөөний байгууллагын 30 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, өрсөлдөөний бодлого, хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, сурталчилан таниулах, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн байгууллагын гишүүн орнуудын өрсөлдөөний байгууллагуудтай хамтран ажиллах салбар, чиглэлийг судлахын ач холбогдол болон өнөөгийн өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийн чиг хандлагын талаар хэлэлцэж, санал солилцов. Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн Монгол Улсад өрсөлдөөний хууль тогтоомжийн нөхцөл байдал, дотоодын болон гадаадын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг, өрсөлдөөний бодлого, хууль тогтоомжид гарч буй шинэчлэлт, өөрчлөлтийн талаар илтгэл тавьж, туршлага хуваалцлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1296
Сүүлийн 7 хоног:
3670
Сүүлийн сар:
15901
Нийт:
59707
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР