Sun Logo
Ихтамир суманд ажиллалаа.

👇Тус суманд дараах цогц үйл ажиллагааг хэрэгжүүллээ. 

Үүнд: 

✅Сумын Засаг даргын Тамгын газрын дарга холбогдох албан хаагч нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгаас төлөвлөж буй ажлын талаарх мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо. 

✅Сумдын төрийн байгууллагуудын албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, “Хандлага ба орчин”, “Хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн мэдээлэл”, “Хүртээмж ба дэд бүтэц”, сэдвээр илтгэл тавьж, сургалт явууллаа. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүртээмжийн орчин, хөдөлмөр эрхлэлт, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, хөдөлмөрлөх эрхийн талаар мэдээлэл хүргэлээ. 

✅Сумдын СӨБ-ын 101 хүүхдэд тавхайн гажиг, нурууны мурийлтын талаарх урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо зохион байгуулж 27 хүүхдэд тавхайн гажиг илэрч, 1 хүүхдэд нурууны мурийлтын анхны шинж тэмдэг илэрч хүүхдийн асран хамгаалагч нарт арга зүйн зөвлөгөө сургалт зохион байгууллаа. 

✅ Төрийн 4-байгууллага, 2-аж ахуй нэгжид хүртээмжийн арга зүйн зөвлөгөө, 3 байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2, 144.3, 144.4-ийн хэрэгжилтийн талаар танилцаж, албан байгууллагын удирдлагуудад мэдээлэл өгч ажиллалаа. 

✅ Сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 172 сурагчдыг хамруулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог ялгаатай байдал“ “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Хүүхдийн ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэл” зэрэг сэдвээр сургалт явуулж ажиллалаа. 

Хамтран ажилласан: Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар🤝

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР