Sun Logo
“ХУРАНДАА” ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний түүхт 90 жилийн ой, Монгол хурандаа нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид “Хурандаа” танхимыг байгууллаа. 

“Монгол хурандаа” нийгэмлэгийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөлийн санаачилгаар байгуулсан энэхүү танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2026.02.27/ болов. Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн Усан спорт, сургалтын төвийн дарга, хурандаа Н.Үербаатарт “Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүний үнэмлэхийг гардууллаа. 

Олон хурандаа Удирдлагын академиас бэлтгэгдэн гардаг тул энэ л цуваа өнө мөнхөд үргэлжлэхийг бэлгэдэн Их сургуулийнхаа Удирдлагын академид энэхүү “Хурандаа” танхимаа байгуулснаа салбар зөвлөлийнхөн онцоллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1366
Сүүлийн 7 хоног:
4907
Сүүлийн сар:
16470
Нийт:
61010
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР