Sun Logo
🤹‍♂️👨‍👩‍👦👨‍👩‍👦АЛДАРТ ЭХИЙН I, II ДУГААР ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
🤹‍♂️👨‍👩‍👦👨‍👩‍👦АЛДАРТ ЭХИЙН I, II ДУГААР ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

🤹‍♂️👨‍👩‍👦👨‍👩‍👦АЛДАРТ ЭХИЙН I, II ДУГААР ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО 

 

👶👶👶Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар алдарт эхчүүдэд одон гардуулдаг уламжлалтай. 🎖🎖🎖 Энэ жил улсын хэмжээнд 14,480 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд манай аймгаас нийт 680 ээж алдарт эхийн одонгоор шагнагдаж байгаагаас I зэргийн одонгоор 114 ээж, II зэргийн одонгоор 566 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. 🧑‍💼🧑‍💼🧑‍💼Өнөөдөр /2025.05.30/ Алдарт эхийн I, II дугаар одон гардуулах ёслолын арга хэмжээ М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа. Алдарт эхийн одонг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс, аймгийн Засаг дарга Е.Зангар, аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх А.Жанбота, Өлгий сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Ертай, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Жадыра нар гардууллаа. “Алдарт эх”-ийн I, II дугаар одонгоор энгэрээ мялааж буй ээжүүдэд халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай

 

Хууль Эрх зүйн мэргэжилтэн: М.Саулеш

Холбоо барих: 99414766

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2479
Сүүлийн 7 хоног:
8564
Сүүлийн сар:
10266
Нийт:
21988
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР