
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд ухаалаг хөдөө аж ахуйн гамшгийн эрсдэлийн удирдлага“ сэдэвт сургалт өнөөдөр буюу 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт эхэллээ. Сургалтыг Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр удирдаж, Төв аймгийн 27 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар, аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.



