Sun Logo
Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэхэд зорилтот бүлгийн иргэдийг дагалдан ажиллуулж тогтвортой ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна
Халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлэхэд зорилтот бүлгийн иргэдийг дагалдан ажиллуулж тогтвортой ажлын байраар хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд зорилтот бүлэгт хүрч ажиллах “Олон талт оролцогчдын платформ”-ыг хэрэгжүүлэх арга замын талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тогтвортой ажлын байраар дагалдан ажиллуулах зорилтот бүлэгт нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай өрхийн гишүүд, хорихоос суллагдсан иргэн, орон гэргүй иргэд, согтуурах мансуурах донтой иргэн, асаргааны үйлчилгээ үзүүлж албан журмын ажил хөдөлмөр эрхлээгүй байсан иргэд хамрагдах юм. Төслийн зорилтот бүлэгт хүрч ажиллах оновчтой загвар, шийдлийг тодорхойлох, талуудын оролцоо бүхий платформыг бий болгох талаар санал солилцох зорилготой өнөөдрийн сургалт хэлэлцүүлэгт төслийн баг, ГБХНХЯ, ХХҮЕГ, дүүргийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, ШШГЕГ, Цагдаагийн байгууллага, судлаачид, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт ТББ, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
54
Сүүлийн 7 хоног:
295
Сүүлийн сар:
887
Нийт:
1574
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР