Sun Logo
✨ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР–ийг тохиолдуулан “#БЭРХ_БИШ_ЭЭЛТЭЙ_ХОВД-4” аяны хүрээнд нэг цэгийн үйлчилгээг зохион байгууллаа.✨
✨ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР–ийг тохиолдуулан  “#БЭРХ_БИШ_ЭЭЛТЭЙ_ХОВД-4” аяны хүрээнд нэг цэгийн үйлчилгээг зохион байгууллаа.✨

🔸“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хөдөлмөр, нийгмийн халамж, хууль эрх зүй, татвар, улсын бүртгэл, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн хэрэгцээт тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөө, холбон зуучлах арга хэмжээнүүдийг нэг цэгээс 150 гаруй иргэдэд хүргэлээ. 🔸Мөн аяны хүрээнд зохион байгуулсан “Нөхөрсөг анд” спортын олон төрөлт тэмцээнд шагналт байранд орсон баг, тамирчдын шагналыг гардууллаа. 🔸Өдөрлөгт оролцсон төрийн зарим байгууллагууд тодруулбал татвар, нийгмийн даатгалын газруудаас иргэдэд мэдээлэл хүргэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн 2025 онд хийгдсэн онцлох ажлуудыг танилцууллаа. Оролцогчдоос төрийн үйлчилгээтэй холбоотой гарсан асуултад холбогдох газруудын мэргэжилтнүүд хариулт өгч, иргэд санал бодлоо солилцлоо. 🔸Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрт хамрагдсан 10 гаруй иргэдийн бүтээлээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, 1,0 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байна. 🌈 Аянд нэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бодитой хувь нэмрээ оруулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэнд талархал илэрхийлье.✨

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
53
Сүүлийн 7 хоног:
294
Сүүлийн сар:
886
Нийт:
1584
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР