Sun Logo
“Монгол абилимп-2025” улсын II уралдаан

“Монгол абилимп-2025” улсын II уралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ уралдаанд Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэн 4 төрөлд оролцож, “Модон эдлэлийн мужаан” төрөлд Ц.Мэндсайхан 2-р байр эзэлсэн амжилт гаргажээ. Уралдаанд 20 аймаг, 9 дүүргийн 200 гаруй иргэд оролцсон байна. Тус уралдаанд оролцогчдод Архангай аймагт зохион байгуулсан ур чадварын уралдааны талаарх мэдээллийг нийтэлсэн Олон улсын Абилимпийн холбооны сэтгүүлийг түгээсэн байна. Энэ сэтгүүлийг улсын уралдааны үеэр төдийгүй дэлхийн 50 гаруй улсад тарааж мэдээллийг түгээжээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР