Sun Logo
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
2025-05-31
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Өнөөдөр /2025.05.30/ Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 🇲🇳🇲🇳🇲🇳 Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүх Сэлэнгэ нутагтай салшгүй холбоотой билээ. Тодруулбал, одоогоос яг 100 жилийн тэртээ 1925 оны тавдугаар сард шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдорж “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачлан байгуулж, улмаар Алтанбулаг сумын бага сургууль дээр Залуучуудын эвлэлийн 7 үүрийн гишүүд, сумын бага сургуулийн багш, сурагчдыг цуглуулан хурал хийж, ПИОНЕР хэмээх багачуудын холбоог танилцуулж 22 хүүхэд пионерт элсэж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж ажилласан нь өнөөдрийн Сэлэнгэ аймгийн Хүүхдийн байгууллагын эх суурь тавигдсан гэж үздэг. Тэгвэл Сэлэнгэчүүд бид өнөөдөр аймгийн төв “Партизан”-ны талбайдаа пионерын дуу, улаан галстук, бүрээ бөмбөрийн нижигнэсэн чимээгээр хүүхэд насаа дурсаж, түүхт 100 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэлээ. Баярын арга хэмжээ Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Хүндэтгэлийн шугам жагсаалаар эхэлж, баярын арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон, Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Лхагвадорж болон төр захиргааны байгууллагын удирдлагууд, албан хаагчид, аймгийн Хүүхдийн байгууллагын үе үеийн дарга нар, ахмадууд, Олон Улсын байгууллагын төлөөллүүд, хүүхдийн оролцооны байгууллагын идэвхтэн гишүүд, хүүхэд багачууд оролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР