Sun Logo
САЙЖРУУЛСАН ХАТУУ ТҮЛШНИЙ “MNS 5679:2025” СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА
САЙЖРУУЛСАН ХАТУУ ТҮЛШНИЙ “MNS 5679:2025” СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

🔹Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны 9-р сарын 22-ны өдрийн хурлаар сайжруулсан хатуу түлшний “MNS 5679:2025” стандартыг шинэчлэн батлахыг дэмжсэн юм. Улмаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар дээрх стандартын төслийг баталж, энэ сарын 03-ны өдрөөс мөрдөж эхэллээ. 

 

🔹Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчиллан чангатгаж, олон улсын түвшинд хүргэсэн байна. Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгаж өгчээ. 

 

🔹Тодруулбал: Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй Хүхэр 0,5 хувиас ихгүй Дэгдэмхий 12 хувиас ихгүй Чийг 6 хувиас ихгүй Үнслэг 20 хувиас ихгүй байх юм. Түүнчлэн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
537
Нийт:
3810
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР