
Дотоод хэргийн их сургуулиас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт ба эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудал” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд Инженер-техникийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Г.Цэндсүрэн “Автотехникийн шинжилгээг хэргийн материалаар шинжлэхэд тулгамдаж буй асуудал”сэдвээр илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.
Уг эрдэм шинжилгээний хурал нь тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх арга зүйг тодорхойлох, замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтад тулгамдаж буй бэрхшээлийг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн үр дүнтэй хурал болж өндөрлөлөө.