
Шорт трекийн тэшүүрийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах 2026 оны тэмцээн 2026 оны 02 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд Хандгайтад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийслэлийн 3 дүүрэг, орон нутгийн 6 аймгийн нийт 160 тамирчин оролцсон бөгөөд Төв аймгийн тэшүүрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, дараах медалийг хүртлээ.
• М.Гэгээнжаргал (7–8 нас) – 1 алт
• О.Хангай (7–8 нас) – 1 хүрэл
• Б.Ариунжаргал (9–10 нас) – 1 хүрэл
• Ү.Нандин-Эрдэнэ (15–16 нас) – 3 хүрэл
• Б.Батцагаан (15–16 нас) – 2 алт, 1 хүрэл
• М.Сувд-Эрдэнэ (17–18 нас) – 1 хүрэл
• Э.Танхил (17–18 нас) – 4 мөнгө Буухиа төрөлд:
• Ц.Удвалсарнай (13–14 нас) – 1 алт
• Б.Амин-Эрдэнэ (13–14 нас) – 1 алт
• Ү.Нандин-Эрдэнэ (15–16 нас) – 3 хүрэл медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүллээ.






