
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 129/ШШ2022/00278 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч М.Э-ээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Б.Г-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч М.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 02 жил 11 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч М.Э-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4244 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч М.Э нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 50 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.



