Sun Logo
“НИЙГМИЙН АЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ДЭД ТҮРҮҮЧ Г.ЦЭДЭН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ЦАХИМААР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
“НИЙГМИЙН АЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ДЭД ТҮРҮҮЧ Г.ЦЭДЭН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ЦАХИМААР ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Керала мужийн Коттаям хотод байрлах Бишоп Чулапарамбил Мемориал Коллеж (BCM College)-ийн Нийгмийн ажлын тэнхимээс 01 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “SAMANWAYA–2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус нийгмийн ажлын оюутны 23 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги–Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн “Нийгмийн ажил” хөтөлбөрийн 532 дугаар дамжааны дэд түрүүч Галбадрахын Цэдэн “Монгол Улсад өсвөр насны хүнийг хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр цахимаар илтгэл хэлэлцүүлэв. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд БНЭУ, Монгол, Шри Ланк, Балба, Өмнөд Африк, Австрали, Кени зэрэг орны 40 гаруй их, дээд сургууль, судалгааны байгууллагын 300 орчим эрдэмтэн, судлаач, багш, оюутан оролцож, 15 дэд сэдвийн хүрээнд 90 гаруй илтгэл хэлэлцүүлсэн юм. Илтгэлээ англи хэлээр хэлэлцүүлж, хурлын эмхэтгэлд нийтлүүлсэн дэд түрүүч Г.Цэдэнд баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
980
Сүүлийн 7 хоног:
2462
Сүүлийн сар:
15345
Нийт:
58440
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР