Sun Logo
ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ЭМДҮЗ-ийн гишүүн Н.Одонгуагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Үүний дараа гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн 2024 онд шинээр баталсан 05, 06 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийн хангах хүрээнд тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Сургалтад ЭМДЕГ-ын ХАГГ-ын дарга Б.Оюунцэцэг болон БТГ-ын ТҮБЗХ-ийн дарга Б.Баярболд нар оролцож дээрх тогтоолуудтай холбоотой эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1840
Сүүлийн 7 хоног:
6934
Сүүлийн сар:
20943
Нийт:
33296
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР