Sun Logo
НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ӨВЧНИЙ ХАГАЛГААГ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ БАЙНА
НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ӨВЧНИЙ ХАГАЛГААГ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙЖ БАЙНА

    Энэ оны тавдугаар сард аймгийн Засаг дарга Ш.Ёл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод албан айлчлал хийж, айлчлалын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олон талт төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Бүс ба Зам” нүдний болор цайх өвчтөнд тусламж үзүүлэх төсөл юм. 

    Энэхүү төслийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд урьдчилсан үзлэгийг хийж 41 ахмад настанд нэн шаардлагатай нүдний болор суулгах хагалгааг Чао Жу нүдний эмнэлэг үнэ төлбөргүй хамруулахаар болсон юм. Уг төслийн нээлт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошуунд болж, Дорнод аймгийн 41 иргэнд нүдний болор суулгах хагалгааг энэ өдрүүдэд хийж байна.

 

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
Сүүлийн 7 хоног:
Сүүлийн сар:
Нийт:
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР