
Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар (ГЕГ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын хамтын ажиллагааны хүрээнд “МҮХАҮТ-ын гарал үүслийн гэрчилгээний цахим системийг ГЕГ-ын цахим системтэй холбон мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах үйл ажиллагаа 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гаалийн Ерөнхий газарт зохион байгуулагдлаа.
✅Арга хэмжээнд ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран, дэд дарга Г.Энхтайван болон гаалийн байгууллагын төлөөлөл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд хамтын ажиллагааны гэрээнд ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар гарын үсэг зурлаа.


