📣 МЭДЭЭЛЭЛ
2026-03-03





Эрдэнэсант сум Төв аймгийн Эрдэнэсант сумын Улсын бүртгэгч нь төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд үндэсний энгийн цахим гадаад паспортын үйлчилгээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж, нийт 11 иргэнийг хамруулан төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллав. 📌 Иргэн төвтэй, чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ – Бидний зорилго.
Холбоотой мэдээ



