Sun Logo
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨВ СУУРИН ГАЗАРТ 7 ТӨРЛИЙН 65,0 МЯНГАН МОД ТАРЬЖ, 105 ГА ТАЛБАЙД ОЙЖУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭНЭ
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨВ СУУРИН ГАЗАРТ 7 ТӨРЛИЙН 65,0 МЯНГАН МОД ТАРЬЖ, 105 ГА ТАЛБАЙД ОЙЖУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх аймгийн зорилтот хөтөлбөрөө батлан хэрэгжүүлснээс хойш аймгийн хэмжээнд 3731 өрх хашаандаа 36400 мод, 963 аж ахуйн нэгж байгууллага 236,000 мод, нийтийн эзэмшлийн зам талбайд 147,600 мод тарьж 3 жилийн хугацаанд бид 52.4 га талбайд 420 гаруй мянган модыг шинээр тарьж, мод үржүүлгийн газруудад 100,000 гаруй тарьц суулгацыг үржүүлэн бэлтгэсэн байна.

Энэ жил аймгийн хэмжээнд төв суурин газарт 7 төрлийн 65,0 мянган мод, 105 га талбайд ойжуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөн сумдад мод тарих ажлууд эхэлсэн.
Сайншанд сумын нутагт “Говь парк” цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк, “Жаргалан” хүүхдийн зуслан, Ахмадын сувилал гэх мэт хашаа хамгаалалт, худагтай газруудад мод тарих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
186
Сүүлийн сар:
796
Нийт:
1140
emongolia
© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР