
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга/Консул Яманака Хироши, Консулын ажилтан Мияамаэ Наоми нар 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж цаг үеийн мэдээлэл солилцлоо.
Уулзалтаар:
• Сургалт, ажил хөдөлмөр эрхлэлтийн тогтолцооны ажилтан илгээх үйл ажиллагааны шинэчлэлтэй холбоотой санамж бичигт тусгагдсан хоёр талын саналын талаарх тайлбар
• Сургалт, ажил хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо болон бусад тогтолцоо (Тусгай ур чадвартай ажилтан, Ур чадварын дадлагажигч)-ны ялгаатай тал
• Тусгай ур чадвартай ажилтнаар ажиллах салбарын ур чадварын шалгалтын тоог нэмэгдүүлэн Монгол Улсад зохион байгуулах боломж
• Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэдийн мэдээллийг харилцан солилцож хамтран ажиллах тухай
• Тусгай ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.