
F-Register гэж Монгол улсад албан болон хувийн хэргээр оршин суугч болон түр ирэгч гадаадын иргэнд олгосон харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан 13 оронтой бүртгэлийн дугаарыг хэлнэ. Гадаадын иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ уг бүртгэлийн дугаарыг ашиглана.
F-Register хэрхэн авах вэ?

Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэнд бүртгэлийн дугаар буюу F-Register-ийг гадаадын иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд үндэслэн олгоно (Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт).
F-Register -ийн дугаарыг хэнд олгох вэ?

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн

Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэн

Монгол Улсын хилийн гадна байгаа гадаадын иргэн
F-Register авах арга хэлбэрүүд:

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшн

Гадаадын иргэн, харьяатын газрын support@immigration.gov.mn цахим шуудангийн хаяг