
"Атрын-IV" аяны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тариалан эрхлэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Тариаланчдын үндэсний холбооны Өвөрхангай аймгийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Ганхуяг, сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Тариаланчдын үндэсний холбооны Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийн тэргүүн, Гавъяат агрономич Д.Лхагвабуд нар болон бусад албаны хүмүүс, 100 гаруй газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Зөвлөгөөнөөр аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, Газар тариалангийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, хэрэгжилт болон газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтуудын талаар хэлэлцэж, зөвлөлдлөө.
Засаг даргын Тамгын газар