Sun Logo
Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын малчид, хоршоологчидтой уулзаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын малчид, хоршоологчидтой уулзаж байна.
БУЛГАН АЙМГИЙН СЭЛЭНГЭ СУМАНД 23 ШИНЭ ХОРШОО БАЙГУУЛАГДЖЭЭ
🔹Булган аймгийн Сэлэнгэ сумын 150 гаруй малчин хоршоологчидтой уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй зарим ажлын талаар танилцуулж, санал солилцлоо.
🔹“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ суманд 23 шинэ хоршоо байгуулагдаж, 220 малчин хоршоонд гишүүнээр элсжээ. Мөн 56 малчин хоршоологч нийт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ. Харин Булган аймгийн хэмжээнд 476 шинэ хоршоо байгуулагдаж, 438 малчин хоршоологч 56,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна.
🔹Сэлэнгэ сумын малчин хоршоологчдын дийлэнх нь Үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл, цех байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, Бүх төрлийн тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэл, цех байгуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэг чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.
🔹Уулзалтаар малчин хоршоологчид шинэ хоршоо хөдөлгөөн цаашид тогтвортой үргэлжлэх эсэх, нэг удаагийн олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар тодруулж байлаа.
🔹Монгол Улсын Засгийн газраас малчин өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, бэлчээр, тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг тогтвортой үргэлжлүүлнэ. Ирэх таван жилийн хугацаанд 5 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
🔹Төр засгийн зүгээс аливаа бодлого шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутаг, бүсийн онцлогт тулгуурласан байхаар тооцож, Шинэ хоршоо хөдөлгөөний үйл ажиллагааг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлнэ.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР