Sun Logo
2024 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО
2024 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО

🔰Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Л.Энх-Амгалан нар  өнөөдөр “2024  ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-үүдийг Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн батламжийг гардууллаа.  
🔰Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийг алдаршуулах ёслолыг  Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 32 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
💥2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд
• Оюун ухаан 
• Сурлага 
• Урлаг, уран бүтээл 
• Биеийн тамир, спорт 
• Байгаль хамгаалал
• Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч 
• Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн 
• Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд 
• Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
• Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд “2024 оны "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа. 
💥🏆2024 оны онцлох хүүхдээр шалгарсан Монгол Улсын ирээдүйн хөгжлийг түүчээлэгч өсвөр үе, хүүхэд, багачууд Та бүхний эрдэм мэдлэгийн хараа хурц байж, үйлс бүхэн нь дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.  🎉🎉

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
25
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
842
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР