Sun Logo
НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
НҮБ-ЫН ТУСГАЙ ИЛТГЭГЧ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Др. Ана Брайан Нугререс манай улсад энэ оны 4 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд ажлын айлчлал хийв. 

 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Тусгай илтгэгчийг энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2004 онд НҮБ-ын тусгай мандат эзэмшигч, илтгэгч нарт хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу манай улсад ажлын айлчлал хийж буйд талархал илэрхийлж, Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо зорилтын хүрээнд НҮБ, түүний системийн байгууллагууд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буйгаа тэмдэглэн хэлэв. 

 

 

Тусгай илтгэгч Др. Ана Брайан Нугререс айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын Инновац, Цахим бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газар, Тагнуулын Ерөнхий газар, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хүний хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцав. 

 

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдөд 4 дүгээр сарын 14-ний өдөр айлчлалынхаа урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2026 оны 3 дугаар сард эцсийн тайлангаа танилцуулна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
1101
Нийт:
2363
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР