Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газраас аймгийн залуучуудын холбоонд дэмжлэг үзүүллээ
2024-12-27

Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулдаг next step-2025 үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, АЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар оролцлоо. Монголын залуучуудын холбоо, Хэнтий, Дорнод аймгийн Залуучуудын холбооны гишүүн удирдлагууд оролцож байгаагаараа онцлогтой байлаа.
Аймгийн Залуучуудын холбооны цаашдын үйл ажиллагааг дэмжиж Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Холбоотой мэдээ