
Аймгийн удирдлагууд 3 хэсэгт хуваагдаж 2024 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд сумдад ажиллалаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан Бичигтийн боомтод ажиллалаа. Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Түмэнцогт, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян суманд ажиллав. Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дарьганга, Онгон, Наран, Халзан, Баяндэлгэр суманд тус тус ажиллалаа.

Сумын өвөлжилт цаг үеийн нөхцөл байдал, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн төрийн албан хаагчид болон иргэдээс Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналыг авчээ.
