
Өнөөдрийн нэгдсэн шуурхайд Аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо. Нийт 42 байгууллагаас 35 нь оролцож, ирц 83.3% хувьтай байв. Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 11 үүрэг чиглэл өглөө. Аймгийн ЗДТГ-ын дарга, бодлогын хэлтсийн дарга нараас:
- Аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааны үеэр төлөөлөгчдөөс гарсан саналын хэрэгжилтийг 12 дугаар сарын 12-ны дотор ирүүлэх.
- Аймгийн Хөдөлмөрийн аваргуудын материалыг журмын дагуу бүрдүүлэн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэх.
- 12 дугаар сарын 26-ны дотор албан тушаалын тодорхойлолтыг ХНУМТЦС-д оруулж, сул орон тооны захиалга өгөх.
- Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж, хуулийн хугацаанд шийдвэрлэх.
- 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болох Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад байгууллагууд холбогдох албан хаагчдаа оролцуулахыг тус тус анхаарууллаа. Өмнөх (2025.12.01) шуурхайн 22 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 87.07%-ийн гүйцэтгэлтэй.




