
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 7/24 дүгээр тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг шинэчлэн баталсан. Уг тогтоолын хүрээнд салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2026 оноос эхлэн шинээр нэмэгдэн орж, үйл ажиллагаанд оролцохоор боллоо.
2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдаж, 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн танилцуулж, 2026 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.
Хурлын үеэр иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон эдгээртэй холбоотой зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан танилцуулж, цаашид холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргааны ахлах мэргэжилтэн: Ч.Пүрэвдавга
Утас: 89707700 Имэйл: umnugovi@burtgel.gov.mn



