Sun Logo
“ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн ЗДТГ, “Хөөрхөн зүрх” ТББ-тай хамтран “Харилцан хүндэтгэе” сарын аяны хүрээнд охид, бүсгүйддээ зориулан өөрийгөө хайрлах, өөртөө цаг гаргах, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг танин мэдэх, таслан зогсоох мэдлэгийг олгох зорилгоор “Өөрийгөө хайрлахуй” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг “Хөөрхөн зүрх” ТББ-ын сэтгэл зүйч Х.Эгшиглэн удирдан чиглүүлж, нийгмийн салбарын байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын төлөөлөл хамрагдаж байна. Сургалтаар амьдралын тэнцвэртэй байдал, өөрийгөө хайрлах аргууд, сэтгэл хөдлөл мэдрэмжээ танин мэдэж, анзаарах, таагүй бодлыг даван туулж тайвшрах аргууд, хүчирхийллийн төрөл, хүчирхийллийн тойрог, гэр бүл, дотно хамтрагчийн зүгээс үзүүлж буй хүчирхийллийн хор нөлөө, эрүүл тэнцвэртэй дотно харилцаа, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга, зөвлөмж, хуулийн хамгаалалтын тухай мэдлэг, мэдээлэл олж авах юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1477
Сүүлийн 7 хоног:
6577
Сүүлийн сар:
17630
Нийт:
64037
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР