Sun Logo
ГЕГ: Дараах хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана
ГЕГ: Дараах хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 486 дугаар тогтоолын дагуу дараах хөрөнгүүдийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. 

Д/дАвтомашины нэр маркУлсын дугаар

Арлын дугаар

 

Үйлдвэрлэсэн огнооАшиглалтад орсон огноо

Дуудлага худалдаагаар худалдах доод үнэ 

/төгрөгөөр/

1Мерседес бенз Е30005-71 УНҮWDD2120541A385934       201020117,200,000.00
2Ниссан Теана05-73 УНҮLGBF1AE048R013680       200820122,300,000.00
3Nissan AD26-07 УБЗ    VZNY12008103       201020121,100,000.00

 

 

 

  • Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл: Дуудлага худалдаа болох хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг

     

  • Дуудага худалдаа болох газар: Гаалийн ерөнхий газрын 1 давхарын хурлын танхимд

     

  • Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: Худалдаалах доод үнийн 25%

     

  • Ялсан этгээдийг тогтоох журам: Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

     

  • Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна.  Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

     

  • Дэнчин байршуулах данс:  Хүлээн авагч этгээд: Гаалийн ерөнхий газар:  Бэлэн мөнгөөр, няравт тушаах

     

  • Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх: Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/ -ний хуулбарын хамт 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл Гаалийн ерөнхий газрын байрны 607 тоот өрөөнд битүүмжлэн хүлээн авна. 

 

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу. 

 

Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч "Гаалийн ерөнхий газар" дээр очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 99026837 утаснаас авна уу. 

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо Их тойруу 81-1 Гаалийн ерөнхий газар

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
28
Сүүлийн 7 хоног:
138
Сүүлийн сар:
690
Нийт:
2076
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР