Sun Logo
Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид танхимын болон цахим сургалтад хамрагдлаа
Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид танхимын болон цахим сургалтад хамрагдлаа

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад зориулсан танхимын болон цахим хэлбэрийн сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтаар Иргэний улсын бүртгэлийн газрын Улсын ахлах бүртгэгч Б.Отгон, Б.Нарангэрэл нар “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Иргэний улсын бүртгэл хөтлөхөд анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл өгч, бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх хууль, журам, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө хүргэлээ. 

Мөн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын мэргэжилтэн Н.Наранчимэг “Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа, мэдээлэл олгох” сэдвээр цахим сургалтыг зохион байгуулж, мэдээллийн сангийн ашиглалт, мэдээллийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарт анхаарах асуудлууд"-ыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн Насан туршийн суралцахуйн төвийн сургагч багш О.Нарантуяа “Албан байгууллага, оффисын ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдвээр болон ажлын байрны аюулгүй орчин бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө. Энэхүү сургалт нь албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Захиргааны ахлах мэргэжилтэн: Ч.Пүрэвдавга 

Холбоо барих утас: 89707700 Имэйл: umnugovi@burtgel.gov.mn

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1325
Сүүлийн 7 хоног:
6145
Сүүлийн сар:
16660
Нийт:
62864
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР