Sun Logo
Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

📌Байгаль орчин, нийгэм, засаглалыг (ESG) сайжруулах чиглэлээр уул уурхайн компаниудад зориулсан сургалт, гарын авлага боловсруулах, орон нутгийн иргэдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх 160 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн хүрээнд Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА) хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 

Төслийн гол зорилго нь уул уурхайн компаниудад олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцсэн тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд дараах чиглэлээр хэрэгжинэ. 

Үүнд: 

• Байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, 

• Уул уурхайн компаниудад зориулсан гарын авлага, аргачлал боловсруулах, 

• Орон нутгийн иргэдийн амьжиргаа, хөгжлийг дэмжих арга хэмжээ зохион байгуулах. 

Энэхүү гэрээ нь Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам болон Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй ажлын нэг хэсэг бөгөөд Монгол Улсад уул уурхайн салбарын засаглал, нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
537
Нийт:
3810
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР