
Байгаль орчны шинжилгээний лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, чадавхыг сайжруулах арга хэмжээний хүрээнд Усны газрын Усны лаборатори, Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн лаборатори, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Усны биологийн лаборатори, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн лабораторийг нэгтгэж Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нэгтгэхээр боллоо. Байгаль орчны салбарын лабораториудыг нэгтгэснээр Монгол Улсын Засгийн газрын байгаль хамгаалах нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа сайжирна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан одоогийн бүрдсэн нөөцөд тулгуурлан Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг говийн бүсийн төв лаборатори, Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг баруун бүсийн төв лаборатори, Өвөрхангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг хангайн бүсийн төв лаборатори, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг төвийн бүсийн төв лаборатори, Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг зүүн бүсийн төв лаборатори болгон тус тус өргөжүүлнэ. Байгаль орчны шинжилгээний лабораториудыг өргөжүүлэн хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаар, ус, хөрсөн дэх хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөх, хавдрын өвчлөл үүсгэх, гений өөрчлөлтийг бий болгох эрсдэлтэй олон төрлийн хорт органик нэгдэл, хүнд металлыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.