Sun Logo
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр танхим болон цахимаар явагдлаа. Хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баянбаатар, Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат, Кадастрын хэлстийн дарга М.Энхтулга, Кадсртын хэлстийн мэргэжилтэн С.Янжмаа нар болон Төв аймгийн 27 сумын Засаг даргын орлогч дарга, холбогдох хэлтэс, газруудын дарга, удирдлага, төрийн албан хаагчид мөн ААНэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох тогтолцоог нэвтрүүлэх, чухал ашигт малтмалын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, ашигт малтмалын баяжуулалтын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, геологи, уул уурхайн салбар дахь олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарын эрх зүйн орчин илүү ил тод, тогтвортой болж, салбарын урт хугацааны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашигт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үр дүнг хүлээж байгааг оролцогчид онцоллоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
761
Сүүлийн 7 хоног:
4351
Сүүлийн сар:
20755
Нийт:
55208
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР