
Аймгийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2025 оны 11-р сарын 19-ний 10:30 минутад 90%-ийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр баталлаа. Үүнд :
☑️Сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хийсэн хяналт шалгалт дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
☑️Зуунмод хот болон бусад сумдын хот суурин газрын эдэлбэр газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай ☑️Заамар сумын багийн нэр өөрчлүүлэх тухай
☑️Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх тухай
☑️Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай
☑️Аймгийн ан агнуур, зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
☑️Аймгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт үр дүн, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын тайлангийн тухай ☑️Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
☑️Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай
☑️Аймгийн ИТХ-ын Хороог шинэчлэн байгуулах тухай
☑️Аймгийн ИТХ-ын Зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэх юм.



