Sun Logo
ГАДААД ПАСПОРТЫГ СУМАНДАА ЗАХИАЛАХ, ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
ГАДААД ПАСПОРТЫГ СУМАНДАА ЗАХИАЛАХ, ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Сумдын иргэд “Үндэсний энгийн гадаад паспорт”-ыг заавал аймгийн төвд ирж улсын бүртгэлийн хэлтэст захиалдаг байсан бол Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдад 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гадаад паспортыг шууд захиалан хуулийн хугацаанд хүлээн авах боломжийг бүрдүүлээд байна. Дээрх сумдад гадаад паспортын үйлчилгээг үзүүлж эхэлснээр иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, цаг хугацаа, эдийн засагт эергээр нөлөөлж буй үйлчилгээ болж байна. Цаашид аймгийн хэмжээний бүх сумдад гадаад паспорт захиалах, хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
179
Сүүлийн 7 хоног:
790
Сүүлийн сар:
1713
Нийт:
2292
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР