"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2025" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025-09-05

Сумын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд-2025" үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдаж 6 нэр төрлөөр 14 иргэн ААН оролцлоо.
- -"Сүү сүүн бүтээгдэхүүн" ШИЛДЭГ-ээр "Агар ган хувин" ХХК
- -"Хүнсний ногоо" ШИЛДЭГ-ээр "Газрын Шим" бүлэг
- -"Хоол үйлдвэрлэл" ШИЛДЭГ-ээр А.Нарантогтох
- -"Оёдол, гар урлал" ШИЛДЭГ-ээр Д.Байгальмаа
- -"Гурилан бүтээгдэхүүн" ШИЛДЭГ-ээр Ц.Энхцэцэг
- -"Малын тоног төхөөрөмж" ШИЛДЭГ-ээр Ө.Чулуу нар шалгарлаа.



Холбоотой мэдээ




