Sun Logo
✅✅✅ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦ, ГОРИМ
✅✅✅ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦ, ГОРИМ

✅✅✅ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН УСНЫ НӨӨЦ, ГОРИМ

 ✅Гадаргын ус 

🌊Хэрлэн голын сав газрын голын урсац бүрэлдэх эх, гол нуурын эрэг орчмын ус намгархаг газар, татмын байгалийн хил 

👉Гол, мөрний урсац бүрэлдэх эх: 

💧Холбогдох хууль эрхзүйн хүрээнд Засгийн Газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралт дахь 109 талбай нь Монгол орны гадаргын усны эх үүсвэрийн 70%-ийг бүрэлдүүлдэг Хэнтий, Хөвсгөл, Хангай, Алтай, Хянганы уулсыг хамруулсан 22 сав газрын гадаргын урсац бүрэлдэх эхийг тодорхойлсон байдаг хэдий ч Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 32,3%-ийг эзлэх Төв-Азийн говь цөл, Дагуурын хээрийн эко-бүс нутгийн өмнөд хэсэгт нь газрын доорх усны нөөцөөс шууд хамааралтай экосистемүүд урсац бүрэлдэх эхэд хамрагдаагүй байгаа нь учир дутагдалтай болсон. Иймд БОНХЯ-ны /хуучин нэрээр/ зөвлөх үйлчилгээний ажлыг Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн Газар 2015 онд гүйцэтгэсэн бөгөөд эдгээрээс Хэрлэн голын сав газрын зураглалыг сэдэвчилэн боловсруулсан. 

👉Гол нуурын эрэг орчмын ус намгархаг газар, татмын байгалийн хил: 

💧Усны сан бүхий газрын байгалийн хилийг тодорхойлохдоо Газарзүйн мэдээллийн системийн орон зайн загвар ашиглан гол, нуурын эрэгтэй залгаа, өндрийн хувьд ойролцоо байх тэгш гадаргууг тогтоох замаар гол, нуурын татам, тэдгээрийн эрэг орчмын ус намгархаг газрын байгалийн боломжит хилийг зураглах аргачлалаар (Smith, 2008) байгаль дээрх тухайн голын эрэг орчмын газрын гадаргын хотгор гүдгэрийн ялгааг илэрхийлж чадахуйц рельеф буюу өндрийн мэдээлэлд үндэслэгдэж тооцоолсон бөгөөд гарах үр дүн нь боломжит татам, эрэг орчмын ус, намгархаг газрыг таамагласан байгалийн хил байх ба нарийвчлал нь ашиглагдсан эх сурвалж мэдээллийн нарийвчлал ба нягтшилаар тодорхойлогдоно. 

💧Голын голдирол, нуурын эргийн шугам, усны горим нь ялангуяа тал хээр, говийн бүсэд үргэлж өөрчлөгдөж байдаг учир тэдгээрийг зураглах нь нилээд төвөгтэй асуудал байсан бөгөөд аргазүйгээр хуурай газрын ургамалжилтаас эрс ялгарах гол, нуурын эргийн чийглэг, намгархаг хэсгийг ой, ойт хээр, хээрийн бүсэд, харин говь, цөлийн бүсэд газрын гадаргууд ойрхон орших ул хөрсний усыг шүтэн ургадаг заг, хайлаас зэрэг ургамлын бүлгэмдэл бүхий, ургамлын бүрхэвч харьцангуй нягтшил ихтэй хуурай сайр, түүний эрэг орчмын газрын байгалийн хилийг тогтоосон. 

💧Харин зураглах боломжгүй усны сан бүхий газрыг жишээлбэл, булаг шанд зэргийг усны тооллогын мэдээлэл болон уламжлалт зураглалын аргаар нэмж зурагласан. Байгаль дээр нь хэмжилт, баталгаажуулалт хийхдээ усны сан бүхий газрын байгалийн хилийг биомасс, ногоон ургамлын индекс, чийглэг байх нөхцлөөр нь ангилж, загварын үр дүнг бодит хилтэй харьцуулж зурагласан. 

🌎Гол нуурын эрэг орчмын ус намгархаг газар, татмын байгалийн хилийг ийнхүү зурагласнаар холбогдох хууль эрхзүйн хүрээнд Усны сав газрын захиргаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, газар зохион байгуулалтын төлөвлөлт хийхэд ач холбогдолтой болно. 

 

Хэрлэн голын сав газрын УННМТ-нөөс

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1296
Сүүлийн 7 хоног:
3670
Сүүлийн сар:
15901
Нийт:
59707
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР