
2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Булган суманд ажиллалаа. 👇Тус сумдад дараах цогц үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
Үүнд:
✅Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга холбогдох албан хаагч нартай уулзаж, хүний эрхийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгаас төлөвлөж буй ажлын талаарх мэдээлэл сонсож, харилцан санал солилцлоо.
✅Сумдын төрийн байгууллагуудын албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй 52 иргэдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, “Хандлага ба орчин”, “Хүний эрх үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ”, “Хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн мэдээлэл”, “Хүртээмж ба дэд бүтэц”, сэдвээр илтгэл тавьж, сургалт явууллаа. Сургалтаар хүний эрхийн ойлголт, төрийн үүрэг, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүртээмжийн орчин, хөдөлмөр эрхлэлт, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, хөдөлмөрлөх эрхийн талаар мэдээлэл хүргэлээ.
✅Сумдын СӨБ-ын 36 хүүхдэд тавхайн гажиг, нурууны мурийлтын талаарх урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо зохион байгуулж 13 хүүхдэд тавхайн гажиг илэрч, 1 хүүхдэд нурууны мурийлтын анхны шинж тэмдэг илэрч хүүхдийн асран хамгаалагч нарт арга зүйн зөвлөгөө сургалт зохион байгууллаа.
✅ Төрийн 3-байгууллага, 2-аж ахуй нэгжид хүртээмжийн арга зүйн зөвлөгөө, 2 байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2, 144.3, 144.4-ийн хэрэгжилтийн талаар танилцаж, албан байгууллагын удирдлагуудад мэдээлэл өгч ажиллалаа.
✅ Сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 30 сурагчдыг хамруулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог ялгаатай байдал“ “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Хүүхдийн ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэл” зэрэг сэдвээр сургалт явуулж ажиллалаа.
Хамтран ажилласан: Булган сумын Засаг даргын Тамгын газар 🤝











